Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дорнод аймаг маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнагдлаа

2017-04-26

Дорнод аймаг маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнагдлаа. 
Одоогоос 74 жилийн тэртээ Халхголын дайн, Дэлхийн 2 дугаар дайны ар талын үүргийг амжилттай гүйцэтгэн, улмаар улс ардын аж ахуйн төлөвлөгөөт зорилтыг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлснээр 1943 оны 03 дугаар сарын 14-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолоор Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнаж байсан түүхтэй. Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнагдсан нь Дорнодын ард түмэн бидэнд ихийг хийж, бүтээх урам зориг өгч байна. НУТГИЙН ЗОН ОЛОНДОО САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.




Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%