Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАРХАН СУМ

2014-09-27

DARKHAN-UUL PROVINCE

DARKHAN SOUM

 

Сумын ерөнхий танилцуулга

 

1231685 1407189362837372 640007498 n

 Анх 1961 оны 10 дугаар сарын 17-нд төмөр замын Дархан өртөөг байгуулсанаар Дархан хот, Дархан сумын суурийг тавьсан түүхтэй. МУ-ын УИХ-ын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд одоогийн Дархан сумыг Дархан хотын төвийн нутаг дэвсгэрт түшиглэн 16 багтайгаар байгуулсан юм.

           Өрх, хүн амын тоог тэнцвэржүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2010 оны 38-р тогтоолоор Дархан сумыг 18 багтай болгож шинэчлэн зохион байгуулсан. Дархан сумын ЗДТГазарт 103 ажилтан, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.

 

General introduction of the soum

 

      The first foundation of Darkhan city and Darkhan soum was laid by establishing Darkhan railway station on 17 October 1961. By the resolution no.32, dated on 6 May 1994 by the State Ikh Khural of Mongolia and under the Law on Administrative and Territorial Unit and its governance of Mongolia the current Darkhan soum was established with 16 baghs on the territory of Darkhan city.

          In order to balance the number of households and population and to provide the citizens with equal state services Darkhan soum was re-organized to 18 baghs under the resolution no. 38 of 2010 by the Citiznes’ Representatives Khural of Darkhan-Uul province. The Governor’s Office of Darkhan soum has 103 officers and employees.

 


 Газар зүйн байршил, уур амьсгал


 

DARKHAN UUL AIMAG

Дархан сум нь 9804га нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс 707м өндөрт өргөгдсөн. Орхон Сэлэнгийн сав газрын бүсэд Хараа голын дагуу байрладаг. Хангай хээрийн бүсэд орших бөгөөд нарс, хуш, улиас, гацуур, хар мод бүхий ойтой.

Зүүн ба урд талаараа Дархан уул аймгийн Хонгор, хойд талаараа Орхон сум, баруун талаараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумтай тус тус хиллэдэг.

 

Улаанбаатар хотоос 220 км

 

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумаас 100 км

 

Хилийн боомт Алтанбулаг сумаас 130 км

 

Орхон аймаг Баян-Өндөр сумаас 180 км зайд оршдог.

 

Цаг агаар ид халууны үе буюу 7-р сард 47,6 хэм хүрч халдаг.Өвөлдөө 43,7 хэм хүртэл хүйтэрдэг.

 

 

 Geographic location and climate

 

The territory of Darkhan soum is 9804ha of land.It is located at 707 мabove sea level.It is located along the Kharaa river on the basin of Orkhon and Selenge rivers. It is situated in khangai-steppe zone, hence, there is much forest with pines, cedars, aspens, spruces and Blackwood.

 

It borders with Khongor soum of Darkhan-Uul province in eastern and southern parts, with

 

Orkhon soum in northern part and with

 

Saikhan soum of Selenge province.

 

It is located 220 km from Ulaanbaatar city

 

110 km from Sukhbaatar soum of Selenge province

 

130 km from border point Altanbulag and

 

180 km from Bayan-Undur soum of Orkhon province.

 

The hottest climate in July and it reaches47,6C.In winter the cold reaches43,7C.

 

 Хүн ам

 

 

irged 5

 Дархан суманд Дархан-Уул аймгийн нийт хүн амын 81,6 хувь нь амьдардаг. 18 багийн 23241 өрхийн 76428 суурин хүн амтай. Нийт хүн амын 23264буюу 30.4% нь 18 хүртэлх насны хүүхэд, 25787 буюу 33.7% нь 18-35 насны залуучууд. Хүн амын дундаж наслалт 69. Хөдөлмөрийн насны хүн ам буюу 15-59 насны иргэд 51957 буюу 68,7% , тэтгэврийн насны хүн ам 6156 буюу 8.1%-ийг тус тус эзэлдэг. Амьжиргааны доод түвшин 192000 төгрөг.

Бүтэн өнчин хүүхэд 107, хагас өнчин хүүхэд 776, өндөр настай ганц бие өрх 726, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2755, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрх 3806, гадаад иргэдийн тоо 223, бүртгэлтэй ажилгүйчүүд 1485 байна.

 

Population

 

81.6 percent of the total population of Darkhan-Uul province live and work in Darkhan soum. The population is76428 settled people of 23241 households of 18 baghs.23264 of the population or 30.4%are children up to 18 years old, 25787 or 33.7% are the youth between18-35years old.The average life expectancy of the population is 69.Active rate population or citizens between 15-59 years old is 51957 or 68,7% ,pensioners  6156 or 8.1%.Minimum living standard is192.000 tugrugs.

There are 107 orphans, half-orphans 776,single senior households 726, disabled citizens 2755, households with the income below living standard 3806,number of foreign citizens 223, and1485 official unemployed people.

 

  Эрүүл мэнд

63ab292826aa109198a6e3cad7726116 x3

         

           352 ор бүхий хэвтэн эмчлүүлэх нэгдсэн эмнэлэгтэй.

           Өрхийн эмнэлэг 10

           Хувийн эмнэлэг   25

           Эмийн сан 22 тус тус үйл ажиллагаа явуулдаг.

          

           2012 онд эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлт болох 0-1, 0-5 насны   хүүхдийн эндэгдэл буурсан. Клиник эмнэлэг болон олон улсын стандарт шаардлагыг хангасан лабораториудын тоо жил ирэх бүр өссөөр байна.

 

 

Health

 Central hospital with352beds.

           Family clinics10

           Private hospitals   25and

           Pharmacies22 .  

  1. the main performance of the health sector – mortality of the children between 0-1 and 0-5 years old – has reduced. The number of clinical hospitals and laboratories, which satisfy the international standard, has been increasing year by year

 

  Боловсрол                      

Сумын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 23PhotoShare сургуульд 15070 сурагч, 30 цэцэрлэгт 5179 хүүхэд сурч хүмүүжиж байна. Мөн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 2 төвд 2010 суралцагч, 8 их дээд сургуульд 7228 оюутан тус тус суралцаж байна. Дархан сумын 16-р сургуулийг “Цэцэрлэг-сургууль-сургалт үйлдвэрлэл”-ийн цогцолбороор хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлсэн бөгөөд тус сургууль нь МУБИС-ийн Клиник сургууль болон өргөжлөө. 2012 онд “ Эрдмийн түлхүүр-2.5”, “Удирдлагын цахим систем”-ийг нэвтрүүлсэнээр мэдээлэл технологиор бүрэн тоноглогдсон Улсын анхны цахим сургууль болсон. 2013-2014 оны шинэ хичээлийн жилд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Дархан сумын 7-р цэцэрлэгийн засвар үйлчилгээг хийж дуусган ашиглалтанд орууллаа. Ингэснээр 320-иод хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болсон юм. Мөн 100 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ч шинээр нээгдлээ.

 Education

 

There are 23 public and private schools of general education in the soum, where the number of the schoolchildren is15070 and 5179 children go to 30 kindergartens.Also, totally 2010 students study in the 2 Vocational training and production schools and 7228 students study at institutes and universities.

 

  Дэд бүтэц


 

huduu zam zasvar-middle

Дархан сумын нутаг дэвсгэр Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаатай. Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейны шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй.

 

 

 

 

  

Infrastructure

 

International auto road Ulaanbaatar-Altanbulag and international railway junction Ulaanbaatar-Sukhbaatar passes through the territory of Darkhan soum. It is connected to the central energy system.It has high speed coaxial cable, digital radio relay lines and portable communication services.

 

   Мал аж ахуй, газар тариалан

 

318

 

Дархан сум мал бүхий 888 өрхтэй. 13 аж ахуйн нэгж мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг. 2012 оны мал тооллогын дүнгээр 75752 толгой мал тоологдсон. Хотжих үйл явц эрчимтэй явагдсанаар сүүлийн жилүүдэд сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, тахиа, гахайны чиглэлээр өндөр ашиг шимт фермерийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна.Газар тариалангийн салбарын хувьд сумын хэмжээнд нийт 300,0 га талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг.

 

Livestock and agriculture

 

Darkhan soum has 888 herder families. And 13 business units run livestock breeding activities. According to the livestock census in 2012 totally75752 heads of livestock were calculated. Urbanization process has been intensifying and therefore, high-profitable farms of milk and dairy products, poultry and pig farming have been developing in the last years.In agricultural sphere potatoes and vegetables are cultivated on totally 300.0 ha of soum field.

   

Аж ахуйн нэгж байгууллага

 

 

a05feaa420bdcf77big

        Дархан сум 979 аж ахуйн нэгж байгууллагатай. Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох “Эрэл цемент” ХК, “Силикат” ХК, “Дархан Нэхий” ХК, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨУҮГ зэрэг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд болох элс, цемент, төмрийн хүдэр, чулуулаг, нүүрс, шаврын ордоор баялаг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдсэн төвийн бүсийн тулгар төв юм. Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв болсон Дархан суманд дэд бүтэц, соёл боловсрол, шинжлэх ухаан, боловсруулах үйлдвэрлэлийн салбар нэлээд хөгжсөн.

 Business units and organizations

 

          There are 979 business units and organizations in Darkhan soum. The biggest industries of Mongolia, such asErel cementJSC, “SilicateJSC, “Darkhan Nekhii”JSC,and “Darkhan metallurgic Plant” State owned JSC run their activities in Darkhan. It is the foundation center of central region with favorable conditions to attract foreign investment, with rich sources of construction raw materials as sand, cement, iron ore, stones, coal and clay deposits.Infrastructure, culture and education, science and processing industries are highly developed in Darkhan soum – the biggest industrial center of Mongolia.

 

   Бодит ажил

 

100 2260

    Манай хот 2006 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Цэвэр хот”өргөмжлөл   

хүртсэн. Мөн “Морин хуур” цогцолбор нь, их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Алтан гэрэгэ” шагналаар шагнуулж шилдэг бүтээн байгуулалттай хотоор шалгарсан юм. Дархан хотын томоохон бүтээн байгуулалтуудын нэг “Миний монгол цэцэрлэгт хүрээлэн” нь “Шилдэг архитектуртай бүтээл” -ээр шалгарч байсан. Монголын Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас шилдэг хүнсний ногоо тариалагч аймгаар шалгарч байсан.

  Actual works

 

In 2006 our city was awarded the"Clean city"from the world Health Organization.Also our"Morin huur"recreational complex was awarded with"Altan Gerege"by the 800 the aniversary of Mongolia and was selected as the city with the best creations.One of the biggesst creations of Darhan city is"My Mongolia Park",which was awarded the"Best Vegetable Cultivator"from the Ministry of and Agriculture of Mongolia.

 

   Гадаад харилцаа

 

300px-Ulan ude station

 

   Дархан-Уул аймаг нь зүүн Азийн холбооны гишүүн. Мөн тус аймаг ОХУ-ын Улан-Үдэ, АНУ-ын IRVING хоттой ах дүүгийн харилцаатай.


 Мөн Германы Zenit,Унгарын Kaposvar, Швед улсын Верипанд мужийн Forshaga Дайны Hillerod ,Канадын Regina зэрэг хотуудтай найрамдалт харилцаатай.

Foreign relations

 

Darhan-Uul province is the member of the North East Asian Regional Assocication (NEAR),Also,the province has sisiterhood relationships winth Ulan-Ude of Russian Federation and Irving of the USA.We also hawe partner and frendly relations with Zeitz of Germany,Kaposvar of Hungary Hillerod of Denmark,Regina of Canada,Tonkliao of Inneer Mongolian and jilin province of China.Forshago of Sweden. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%