Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн ээлжит хуралд болов

2017-05-30

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн ээлжит хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр болж,  дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд
              1.    Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал
              2.    Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг хэрхэн оролцуулж буй туршлага
              3.    Дархан сумын  6  дугаар багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн  ажлын  тайлан  мэдээ
              4.    Дархан сумын  7 дугаар багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн  ажлын  тайлан  мэдээ

Хулгайн  гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудлын  талаар аймгийн Цагдаагийн  газрын  олон нийттэй харилцах ажил хариуцсан цагдаагийн     хошууч Д.Гэрэлмаа танилцуулав.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан сумын хэмжээнд  “Нийтийн эргүүл” зохион байгуулж, иргэд,  төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж,  2160 иргэнийг хамруулсан байна. Үүний  ¿ð ä¿íä гудамж талбайä үйлдэгдýõ гэмт хэрэг  буурах хандлага ажиглагдаж байгаа,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо нэмэгдэж байгаа тухай мэдээллээ.

Багийн Засаг дарга Р.Урангуа, Ч.Цэрэннадмид, Б.Нямбаяр нарын хийсэн тайлан мэдээлэлтэй холбогдуулан зөвлөлийн гишүүд санал дүгнэлтээ хэлж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө.

Тайлан мэдээлэл хийсэн багуудаас 13 дугаар багийн  удирдлагууд, иргэд, олон нийтийн оролцоотойгоор нийтийн  эргүүлийг тогтмолжуулж, өргөн хүрээтэй ажилладаг нь бусад багуудад туршлага болох ажил болсныг тэмдэглэж байв.

 Багуудын Засаг дарга нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдтэй тулж ажиллах, солилцож буй мэдээлэл дээрээ тулгуурлан  гэмт хэргийн нөхцөл байдлын судалгааг  хийж,  урьдчилан сэргийлэх ажлаа зохион байгуулах үүрэг өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%