Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үерийн даланд үзлэг хийж эвдэрсэн хэсгийг сэргээн засварлав

2017-06-08

Аймгийн Захирагчийн алба, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны 05 дугаар сард Дархан сумын 1,2 дугаар багийн нийт 4 км ил далан, 3 дугаар багийн Хараа голын үерээс хамгаалсан ил 3,5 км далан, 4,5 дугаар багийн ил болон далд үерийн хамгаалалтын 13 км далан суваг, 6,7,8 дугаар багийн 18 км ил хамгаалалтын далан, 9,11,12,13,14,15 дугаар багийн 18 км ил хамгаалалтын далан нийт ил 67 км, далд 53 км үерийн хамгаалалтын далан ус зайлуулах сувгийг хамруулан үзлэг хийсэн байна.

 Тус үзлэгээр 10,12,15 дугаар багийн ил далан сэтэрч ус зайлуулах боломжгүй болсныг тогтоожээ.

Уг ус зайлуулах боломжгүй болсон ил далангийн 120 метр газарт төмөр бетон доторлогоотой үерийн сувгийн хананы угсармал, усны элэгдлээр доош сууж эвдэрсэн хавтанг засварлахад шаарлагатай 8.2 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж шуурхай засварлан хэвийн байдалд орууллаа.
Ингэснээр үер усны аюулаас урьдчилан сэргийлж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%