Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 3 дугаар багийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж байна

2017-06-08

Дархан сумын гэр хорооллын багуудад хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байна. Дархан сумын ОНХ-гийн 37.9 сая төгрөгийн төсөвт өртгөөр ДАРХАН СУМЫН 3 дугаар багт 1.7 км далан дагуу цуваа гэрэл суурилуулах ажил ид өрнөж байна.

Уг ажлын гүйцэтгэгчээр "Эрчит цэнэг" ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 37 ширхэг лэд гэрлийг хийх юм. Гэрэлтүүлэг хийгдэж байгаа газар намгархаг учир гэрлийн суурийг цутгахдаа намгийн хамгаалалт, газардуулгыг хийж байна.

Гэр хорооллын багуудыг гэрэлтүүлэгтэй болгосноор харанхуй гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргийн тоог бууруулах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг илүү сайжруулах ач холбогдолтой.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%