Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Наадмаар Жайяка ОУ-ын байгууллагын сайн дурын ажилтнууд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ

2017-06-14

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний баяр наадмыг Дархан-Уул аймагт 2017 оны 07 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Баяр наадмын өдрүүдээр аж ахуй нэгж байгууллага, иргэд наадамчин олонд зориулан олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Харин энэ жил манай аймгийн эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа Японы Жайяка олон улсын байгууллагын сайн дурын ажилтнууд хамтран иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр түүн дотроо тархин дахь цус харвалт өвчний талаар мэдээлэл өгч, нөхөн сэргээх дасгал хөдөлгөөнийг заахаар болжээ. Сайн дурын ажилтнууд өнөөдөр /2017.06.14/ Дархан сумын Засаг даргын тамгын газрын дарга О.Хүрэлчулуунтай уулзан дээрх үйл ажиллагааныхаа талаар өөрсдийн саналыг илэрхийлсэн юм. Тэдний саналыг сум орон нутгийн зүгээс талархан хүлээн авч дэмжин ажиллахаар боллоо.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%