Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

2017-06-15

Иргэний ирсэн гомдлын мөрөөр бид Дархан сумын 9,10 дугаа багийн иргэдэд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм.

 Тус төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд улс орон даяар явагдаж байгаа "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийн хүрээнд оройн 19.00 цаг хүртэл элэгний в,с вирусийн шинжилгээг хийж байгаа ажээ. Энэ оны 5 дугаар сарын 29-нд эхэлсэн Элэг бүтэн Монгол хөтөлбөр манай аймагт 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна ажээ.

тус хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй шинжилгээг хийн вирус илэрсэн тохиолдолд 45-65 насны иргэдэд дархлаажуулалтыг хийх юм байна. Тиймээс иргэд та бүхэн энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн газраас уриаллаа.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%