Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Жишиг хороолол-5” төслийн хүрээнд Дархан сумын 5 дугаар багт хүүхдийн тоглоомын талбай байгуулагдана

2017-06-16

Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 54,7 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Жишиг хороолол-5” төслийн хүрээнд Дархан сумын 5 дугаар багт 20-7 дугаар байрны гадна тохижилтын ажил хийгдэж байна. Уг ажлыг “Бурхант хясаат” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд явган зам, хашлага, сагсны талбай, гэрэлтүүлэг, хогийн сав, сандал, сүүдрэвч, ком тоглоомууд бүхий иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайг байгуулах юм. 

Одоогоор ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байна. Гэрээнд зааснаар ирэх 07 дугаар сарын 30 нд ажлыг дуусган хүлээлгэн өгөх ёстой аж. Ажлын явц байдалтай Дархан сумын орлогч Д.Батбаяр танилцан ажлаа хугацаандаа багтаан чанартай хийж хүлээлгэн өгөхөд анхаарах хэрэгтэйг гүйцэтгэгч компанийханд хэллээ.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%