Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Багийн ИНХ-ын дарга нарт санал, асуулгатай холбогдуулан чиглэл өгөв

2017-07-04

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах тухай” Монгол Улсын Их хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 39 дүгээр тогтоол батлагджээ. Тус тогтоолд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс,орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум , дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүх шатны Засаг даргад чиглэл болгосон байна. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийн төслийг иргэдийн дунд хэлэлцүүлж,уулзалт зохион байгуулж,гарсан санал дүгнэлтийг нэгтгэн боловсруулах ажлын хэсгийг  Дархан-Уул аймагт 17 хүний бүрэлдхүүнтэй байгуулав.

Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням ажлын хэсгийн гишүүн бөгөөд Дархан сумын 18 багийн ИНХ-ын дарга нарт санал асуулгатай холбогдуулан мэдээлэл хийж, заавар , зөвлөмж өгчээ. Улмаар баг тус бүрт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийн төслийн талаар орон нутгийн иргэдийн дунд уулзалт, хэлэлцүүлэгүүд зохион байгуулагдана.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%