Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг үзэж шалгав

2017-07-04

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Сумын хөгжлийн бодлогын хорооноос 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж танилцах, үнэлэлт дүгнэлт өгч ажиллажээ. Батлагдсан ажлуудын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх, өмчийн бүртгэл, хадгалалт хамгаалалтын байдалд хяналт шалгалт хийх зорилгоор сумын ИТХ-ын Төлөөлөгчид  ажлын хэсгийг байгуулсан байна.



Ажлын хэсгийн гишүүд нийт 12 ажил буюу хүүхдийн тоглоомын талбай, зам , гэр хорооллын гэрэлтүүлэг, явган хүний зам , нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт зэрэг ажлуудын гүйцэтгэлд хяналт шалгалт хийлээ.Энэ үеэр багийн Засаг дарга болон ИНХ-ын дарга, иргэдийн төлөөлөл зэргийг байлцуулан санал хүсэлтийг сонсож ажиллав. Сумын хөгжлийн бодлогын хорооноос ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын  гүйцэтгэлийн тайлан, хэрэгжсэн ажлыг хүлээж  авсан комиссын акт, өмчид бүртгэж авсан,  ашиглалтын талаар гаргасан захирамж тайлан баланс зэрэг баримт бичиг зэрэг гүйцэтгэлийн ажлыг үзэж танилцлаа.



Хөрөнгө мөнгө зарлагдаж хийсэн бүтээн байгуулалтыг нүдлэн хамгаалах, эзэнтэй болгох асуудал чухал . Хүүхдийн тоглоомын талбай, зам , гэрэлтүүлэгүүд эвдэрч гэмтсэн асуудлууд гарсан байна. Иймд Сумын хөгжлийн бодлогын хорооноос ажлын хэсгийн дүгнэлт болоод засварлах ажлын жагсаалтыг бүтээн байгуулалт тус бүрээр гаргаж Дархан сумын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгчээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%