Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Бучон хотын ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Дархан хотод айлчлав

2017-08-22

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, ИТХ-ын Төлөөлөгчид болон Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нарын урилгаар Бүгд найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын дарга ноён Кан Дун-Гу болон тус хотын ИТХ-ын төлөөлөгчид, хороодын дарга нар, ажлын албаны ажилтнуудаас бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт албан ёсны айлчлал хийхээр 2017.08.14 ны өдөр хүрэлцэн ирлээ.

Зочид Төлөөлөгчдийг Дархан сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид угтан авсан юм. Айлчлалын хүрээнд Бүчон хотын зочид Төлөөлөгчид Дархан сумын ИТХ, Дархан сумын ЗДТГ-ын бүтэц бүрэлдэхүүнтэй болон Нийтийн аж ахуй үйлчилгээний газар , аймгийн Музейн үйл ажиллагаатай танилцана.
Түүнчлэн “Нарны хүүхдүүд” төвийн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, малчдад нарны эрчим хүчээр ажилладаг гэрлийг бэлэглэх юм байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%