Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 3, Өргөө багуудад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг болов

2017-08-25

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх заалттай. Энэ дагуу Дархан сумын багуудад иргэдээс санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдөр 2017.08.25 ны өдөр Дархан сумын 3, Өргөө багуудад хэлэлцүүлэг өрнөв.



Хэлэлцүүлэгт 40 гаруй иргэд оролцлоо. Хэлэлцүүлэгт аймгийн Архивын дарга Ч.Төмөрбаатар, ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Чагнаадорж болон багийн ИНХ-ын дарга, Багийн Засаг дарга нар оролцож тайлбар мэдээллийг хийв. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд Дархан Уул аймгийг “Дархан хот”-ын статустай болгох талд 100 хувь санал нийлж байв. Түүнчлэн багийн Засаг даргыг шууд томилох зүйл заалтыг дэмжихгүй байгааг илэрхийлэв.




Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%