Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Малчин багт баригдсан гүний худгийг хүлээн авав

2017-09-05

Дархан сумын Малчин багийн Уужим булагт 38 өрхийн 200 орчим хүн амьдардаг. Оршин суугчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь ундны цэвэр ус байсан юм. Иргэдийн саналаар тус хэсэгт Дархан сумын ОНХС-ийн 15 сая төгрөгөөр гүний худгийг барих ажил хийгдэн өнөөдөр улсын комисс хүлээн авлаа. Уужим булгийн айл өрхүүд хашаандаа худаг ухан эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцэхгүй усыг хэрэглэдэг байсан бол харин одоо 50 метрийн гүнээс гарч байгаа цэвэр усыг хоол хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%