Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 1,2,3 дугаар багийн иргэд “Соён гэгээрүүлэх сургалт” нд хамрагдав

2017-09-26

Аймаг, сумын ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Соён гэгээрүүлэх хөтөлбөр”–ийн хичээл сургалт батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр 2017.09.26 ны өдөр  Дархан сумын 1,2,3 дугаар багийн иргэд сургалтанд хамрагдав. Сургалтад тосгоны 1-3 багийн 50 орчим иргэд оролцлоо.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш О.Мөнхбаяр “Өрхийн санхүүгийн удирдлага “ сэдвээр сонирхолтой хичээл оров. Өрх бүр санхүүгийн орлого, зарлагаа тооцож хөтлөх, Мөнгөний үнэ цэнэ зэрэг сэдвээр жишээ баримтад тулгуурлан айл өрхийн төсвийг хэрхэн зөв зарцуулах талаар хичээл сургалтыг заасан нь иргэдэд ихэд таалагдаж байв. Түүнчлэн “Эрүүл мэндэд иргэн хүний оролцоо” сэдвээр аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Энхжаргал хичээл заасан байна. “Соён гэгээрүүлэх сургалт”-ын хичээл иргэдэд тун сонирхолтой өгөөжтэй байгааг  онцлон хэлж байлаа. Мэдлэг оюунаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй цаашид хөгжих, ажил хийх хүсэл сонирхолтой иргэд, оюутан залуус гээд ажил мэргэжил, нас хүйс ялгаварлахгүй , үнэ төлбөргүй явагдаж буй Соён гэгээрүүлэх сургалтад хамрагдахыг урьж байна. 






Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%