Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ГХУСАЗЗөвлөлийн хурал болов

2017-09-28

Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр 2017.09.27-ны өдөр хуралдлаа. Хурлаар Дархан сумын 10,11 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүнгийн тухай мэдээллийг Багийн Засаг нар тавив. Түүнчлэн Дархан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ж. Баярчимэг мэдээлэл хийв.


Дархан суманд 422 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөхн оноос 48 гэмт хэргээр өссөн буюу 12,8 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Гэмт хэргийн бүтцийн хувьд сүүлийн жилүүдэд хулгайлах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргүүд нийт гэмт хэргийн 57,1 % буюу ихэнх хувийг эзэлсэн тоон судагаа гарчээ. ГХУСАжлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сард бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэрэг 2,5 хувиар, залилан, мэхлэх гэмт хэрэг 14.3 хувиар,ТХХАБАЖЭсрэг гэмт хэрэг 25.0 хувиар, насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 7.1 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 38.9 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 9.0 хувиар тус тус буурсан үзүүлэлтүүд гарчээ.


Харин Хулгайлах гэмт хэрэг 10,3 хувиар, Танхайрах гэмт хэрэг 1.6 хувиар , Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 23.6 хувиар , Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд өссөн үзүүлэлт гарсан байна.Иймд өсөлттэй байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, таслан зогсоох, үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар болов.Түүнчлэн Дархан сумын тухайд “ Хамгаалах байр”-ны асуудлыг хөндөн тавьж асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн зүгээс анхаарч ажиллахыг хүслээ.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%