Дархан сумын нутаг дэвсгэрт 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд 2017.10.18 ны өдөр шинэ дарханы бүс нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж шалгав. Энэ үеэр Дархан сумын 12 дугаар багийн төвд хэрэгжүүлсэн “камержуулалт-2” төслийг үзэх явцад камер нь ажиллахгүй байсан.
Тус төслийг гүйцэтгэгчээр Ийзи Нэт ХХК ажиллаж 10 сая төгрөгийн санхүүжилтийг бүрэн авчээ. Дархан сумын 12 дугаар багийн зохион байгуулагч Л.Энхбаярын хэлснээр 9 сарын 12 ны өдөр 4 ширхэг камер ажиллахгүй болсон бөгөөд өнөөдрийн байдлаар бүх камерууд хаагдсан байлаа.Ажлын хэсгийн зүгээс “Камержуулалт-2” төслийг хэрэгжүүлсэн Ийзи Нэт ХХК-тай холбогдож хэвийн горимд оруулах үүрэг чиглэл өгөв.
