Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ажлын хэсгийн гишүүд хуралдав

2017-11-02

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын нутаг дэвсгэрт 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ онд Орон нутгийн хөгжлийн санд 68,0 сая төгрөг төлөвлөгдсөн ч Монгол Улсын Засгийн газраас урьд онд хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлийг үнэлж 352,0 сая төгрөгийн урамшуулал олгосноор 2017 онд нийт 15 ажил арга хэмжээ , төсөл хөтөлбөрийн хүрээнд 16 төслийг хэрэгжүүлжээ. Ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 18-21 ны өдрүүдэд шинэ, хуучин дархан чиглэлээр хоёр хэсэгт хуваагдаж бүтээн байгуулалтын ажлуудыг биечлэн үзэж, гүйцэтгэлийн ажилд хяналт шалгалт хийсэн юм. Нийт 20 гаруй ажлын газар дээр нь үзэж танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллав.

Ажлын хэсгийн гишүүд 2017.11.01 ны өдөр хуралдлаа. Хурлаар ажлын хэсгийн гишүүд нэгтгэсэн тайлан, дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх ажлуудын саналуудыг танилцуулав. Тус тайлан мэдээллийг нэгтгэж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцуулахаар болсон байна. Дархан сумын ИТХ-ын Сумын хөгжлийн бодлогын хорооноос Дархан сумын нутаг дэвсгэрт 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх ажлыг санаачлан зохион байгуулсан юм.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%