Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ГХУСАЗЗөвлөлийн хурал болов

2017-11-23

Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал 2017.11.22-ны өдөр хуралдлаа. Хурлаар Дархан сумын 15 болон Малчин  багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүнгийн тухай мэдээллийг Багийн Засаг дарга Г.Отгонбаатар, багийн зохион байгуулагч А.Амаржаргал нар танилцуулав.

Дархан сумын ГХУСАЗЗөвлөлөөс Цагдаагийн газар, саатуулах байрнаас гэмт хэргийн болон эрүүлжүүлэгдсэн иргэдийн мэдээг авч, багийн ИНХ, Засаг даргад хүргүүлж байна. Энэ мэдэээ мэдээлэлд түшиглэн багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга, хэсгийн байцаагч нар хамтран, өөрийн багийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах талаар зөвлөлдөж, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах шаардлагатай байгаад анхаарч ажиллах , үүрэг даалгаварыг өглөө.


Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%