Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа насжилт өндөр модыг иргэдийн хүсэлтээр тайрлаа

2017-11-28

Дархан сумын 5 дугаар баг Үндсэн тосгоны 42,46,47,49,50,51 дүгээр байруудын гаднах моднууд насжилт өндөртэй, 8 метрээс дээш өндөр ургасан,хүчтэй салхи шуургатай үед өндөр хүчдэлийн цахилгааны шугам шүргэлцэж галын аюул гарах эрсдэл өндөр байсан тул мэргэжлийн байгууллагын туслалцаа авч, модыг намсгаж тайруулах хүсэл тавьжээ. Улмаар Дархан сумын ИТХ-ын ажлын албанаас нийтийн аж ахуй болон онцгой байдлын газарт албан бичгээр хандсан байна.
Албан бичгийн дагуу гал унтраах 54 дүгээр ангийн 24 албан хаагч, ЗИЛ 131 загварын 29-15 ДАА улсын дугаартай автомеханик шатны машинтай ажиллаж, 43 ширхэг улиас модыг тайрч, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан нь болзошгүй гамшиг ослоос иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах ажил болсон байна.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%