Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

18 САРТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ИЖ БҮРЭН ҮЗЛЭГИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2017-11-29

Монгол Улсын хэд хэдэн аймгуудад 18 сартай хүүхдүүдийг иж бүрэн үзлэгт хамруулах шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд Амин холбоо ӨЭМТ-д явагдаж буй энэхүү үзлэгийн явцтай 2017.11.28 ны өдөр  аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат газар дээр үзэж танилцлаа.
Эрт илрүүлэлт буюу урьдчилан сэргийлэх үзлэг нь зорилтот бүлгийн эрүүл хүн амыг нэгдсэн эсвэл шинжилгээнд хамруулж, тодорхой өвчин эмгэгийн эрсдэлийг эрт  илрүүлэх зорилготой бөгөөд цаашлаад нарийвчилсан оношилгоо, үнэлгээ, шинжилгээ хийж баталгаажуулах юм.

Тэр ч үүднээсээ Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Гос-Хот өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд хамтран Дархан сумынхаа нийт өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 18 сартай хүүхдүүдийн  иж бүрэн үзлэгийг өртөөчлөн зохион байгуулж байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%