Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Түвшин холбоо" өрхийн ЭМТ-д дуудлагын машин хүлээлгэн өгөв

2017-11-29

Дархан сумын Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд материаллаг бааз, тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцааг үзүүлэх" зорилтын хүрээнд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа хөтөлбөр төслөөр дуудлагад явах авто машиныг авч, тосгоны “Түвшин холбоо” өрхийн эмнэлэгт өнөөдөр 2017.11.29 ны өдөр  хүлээлгэн өглөө.


Тус үйл ажиллагаанд Дархан сумын 1,2,3 дугаар багаас сонгогдсон Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч, Багийн Засаг дарга нар оролцов. Тус өрхийн эмнэлэг Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн 13 мянга орчим хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нийт хүн амынх нь 40 гаруй хувь нь хүүхэд, хөгшид байдаг аж.

Дуудлагын машинтай болсноор өндөр настан, хэвтрийн өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүдэд гэрээр үзлэг хийхэд дөхөмтэй болж байгаагаас гадна Ширээ нуруу, Өвсөн цех, Ухаа хошуу зэрэг алслагдсан хэсгүүдэд амьдардаг айл өрхүүдэд тусламж үйлчилгээгээ илүү түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгааг өрхийн эмнэлгийнхэн хэлэв.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%