Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 7 дугаар багийн төвийн бие даасан байртай боллоо

2017-11-30

Дархан сумын 7 дугаар баг 1600 орчим өрхийн 7 мянга гаруй хүн амтай. Хүн амд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг багийн төв нь өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн байргүй, өөр багийн төвийн байранд болон аж ахуй нэгжийн байранд түрээсээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Харин багийн захиргаанаас аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдөөрөө дамжуулан орон нутгийн удирдлагуудад саналаа уламжилж байсны үр дүнд багийн нутаг дэвсгэртээ өөрийн гэсэн байртай болоод байна.

Багийн төвийн байрыг орон нутгаас 100 гаруй сая төгрөгөөр бүхэлд нь худалдан авч өгсөн бөгөөд өрхийн эмнэлэг нь ч энэ байранд оржээ. Ингэснээр 7 дугаар багийн иргэд нэг дороос төрийн анхан шатны болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах боломж бүрдсэн аж. Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслийн хүрээнд багийн төвийн байрыг засварласнаас гадна аж ахуй нэгж байгууллага, хувь иргэдийн дэмжлэг ч их байсныг багийн дарга Ч.Цэрэннадмид ярилаа.

Мөн багийн төвийн байранд “Иргэний танхим” шинээр нээгдсэн бөгөөд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжсэн “Иргэдийн дуу хоолой” төслийн хүрээнд тус танхимд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.Дархан сумын 7 дугаар багийн төвийн байрны болон "Иргэний танхим"-ын нээлт 2017.11.29 ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтэд Дархан сумын удирдлагуудаас гадна тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%