Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тавигдсан мэдээллүүдтэй холбоотойгоор асуулт , хариулт явагдаж байна

2017-12-07

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаан яг одоо сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд явагдаж байна. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Р.Урангуа , Тогтоолын төсөл, баримт боловсруулах комиссын даргаар С.Мөнхзул нар сонгогдон ажиллалаа.

Хуралдаанаар үндсэн 6 асуудлаар тайлан , илтгэл тавигдаж дуусав. Танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан асуулт, хариулт санал шүүмжлэлүүд өрнөж байна. Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн 5 дугаар хуралдаанд 8 Төлөөлөгч асуулт асууж , сумын Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох мэргэжилтнүүд, аймгийн татварын хэлтсээс хариу тайлбарыг өгч байна.




Төлөөлөгчид төсвийн хөрөнгөөр хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтууд болон замын ажлуудын чанарын асуудлыг хөндөж хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэв. Түүнчлэн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж буй багийн төвийн засвар болон багийн ИНХ-ын дарга нарыг өрөөний тохижилт, Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт, Камержуулалтын ажлуудын талаар тодорхой саналыг дэвшүүлэв.







Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%