Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ САЙТ МОНГОЛ УЛСЫН 330 СУМЫН САЙТУУДААС “ТЭРГҮҮН” БАЙРТ ШАЛГАРАВ

2017-12-18


УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарлаа.  Уралдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын   darkhan.darkhan-uul.khural.mn дэд цахим сайт Монгол Улсын 330 сумаас Тэргүүн байранд шалгарсан байна. Дархан сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт нь тогтвортой хөгжүүлэлт, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдал, админы идэвх санаачлага зэрэг шалгуур үзүүлэлтээр тэргүүлэн, “ТЭРГҮҮН” байр эзэлсэн бөгөөд өмнө нь 2014, 2015 онуудад мөн тэргүүн байр эзэлж байсан юм. 2017 оны тухайд ч өмнөх жилийнхээ амжилтыг бататган Монгол Улсын 330 сумаас нэгдүгээр байранд шалгарч , нэг сая төгрөгийн эзэн болжээ.
    Уралдаанд оролцохоор тогтоосон хугацаанд тайлан ирүүлсэн ИТХ-уудын дэд цахим хуудаст УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хараат бус судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүд дүн шинжилгээ хийсэн байна.
Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал 2017 оны 12 сарын 14-ний өдөр 812 тоот захирамж гарган дараах ИТХ-ыг шалгарууллаа.
    Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
 
Нэгдүгээр байрХоёрдугаар байрГуравдугаар байр   
Аймгийн ИТХ
1.     Дархан-Уул
2.     Баян-Өлгий
3.     Баянхонгор
Аймгийн ИТХ
1. Дундговь
2. Завхан
3. Өмнөговь     Аймгийн ИТХ
  1.     Увс
  2.     Дорнод
  3.     Хэнтий   
Сумын ИТХ
1.     Дархан-Уул, Дархан
2.     Өмнөговь, Цогтцэций
3.     Хөвсгөл, Төмөрбулаг
4.     Дундговь, Өлзийт
5.     Баян-Өлгий, Бугат
6.     Дархан-Уул, Шарын гол
7.     Өмнөговь, Сэврэй
8.     Баянхонгор, Богд
9.     Дундговь, Говь-Угтаал
10.   Завхан, Улиастай
Сумын ИТХ
1.    Баянхонгор, Эрдэнэцогт
2.   Өвөрхангай, Хайрхандулаан  
3.    Баян-Өлгий, Цэнгэл
4.    Дархан-Уул, Хонгор
5.    Баянхонгор, Жаргалант
6.   Хөвсгөл,Чандмань-Өндөр
7.    Баян-Өлгий, Толбо
8.    Говьсүмбэр, Шивээговь
9.    Өмнөговь, Номгон
10.  Завхан аймаг Их-Уул
 Сумын ИТХ
  1.     Дундговь, Хулд
  2.     Дундговь, Сайнцагаан
 3.    Баянхонгор,Баян-Өндөр
  4.     Дундговь, Луус
  5.     Баян-Өлгий Баяннуур
  6.     Өмнөговь, Булган
  7.     Төв, Баянжаргалан
  8.     Дундговь, Өндөршил
  9.     Дорнод, Хэрлэн
 10.   Говь-Алтай, Тайшир


     

     
  

    


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%