Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын багийн төвүүдэд хэрэгцээт тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2017-12-27

Дархан Уул аймаг 2017 оныг “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, сум, багт зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа гаргасан байна. Энэ ажлын хүрээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох багуудыг тохижуулах, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах тал дээр анхаарч  орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 1-16, Малчин, Өргөө багуудад 20 сая төгрөгийн 7 төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг 2017.12.26 ны өдөр багийн Засаг дарга нарт хүлээлгэн өглөө. Тодруулбал : Компьютер- 16, Принтер-14, Сандал-9, Сейф-2, Шкаф-2, Процессор-1, Проектор-2  зэрэг тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн байна. Төрийн анхан шатны нэгж болох багийн ажлыг дэмжиснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байгааг багийн Засаг дарга нар энэ үеэр онцлон хэлж байлаа.   


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%