Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БУУРАЛ ХАНГАЙ-40” ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ

2018-01-09

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдын баталсан удирдамжийн дагуу “Буурал хангай-40” шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ.
Мэргэжлийн хяналтын газрын 4 улсын байцаагч нийт 247 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн байна . Шалгалтаар 301 толгой амьд мал, 5 төрлийн 62999 кг мах, 363 ширхэг гулууз мах, 1160 кг дайвар бүтээгдэхүүн, 36713 ширхэг арьс шир, нэхий, 63 л айраг, 350 л сүү, 35 кг ааруул, 1040 кг аарц мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй, нийт 32.4 тн малын тэжээл 700 боодол өвс тухайн сумын багийн Засаг даргын тодорхойлолт, зарлагын баримт, хаяг, шошготой байсан тул нэвтрүүлсэн. Харин Нийт 14 тн үхрийн мах, 130 ширхэг арьс шир, нэхий мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй байсан тул тухайн орон нутаг руу нь буцааж зөрчлийг арилгуулан ажилласан байна.

                                                                                                                                                 Эх сурвалж: Аймгийн МХГ

 


Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%