Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан хотын эмэгтэйчүүд аян өрнүүлж хүүхдийн тасгийн орыг сольжээ

2018-01-16

“Дарханы сайхан бүсгүйчүүд” группийн админууд “1 хүн 1000 төгрөг” аяныг санаачлан зохион байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 2 өрөөг тохижуулсан байна. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 54 ортойгоос 18 ор нь жижигхэн ортой. Ээж нар хүүхэдтэйгээ тус оронд багтахад хэцүү байсан гэв. Группийн гишүүд эхний ээлжид дөрвөн орны мөнгө буюу 510.0 мянган төгрөгийг цуглуулж чаджээ. Хүүхдийн тасгийн ор , зөөлөн эдлэлийн хамт хүүхдийн тасгийн хамт олонд гардуулан өгч 2 өрөөний шалны хулдаасыг сольсон байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%