Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагуудад иргэний өргөдлийг хүлээлгэн өгөв

2018-01-19

Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Дархан сумын 2 дугаар багийн Засаг дарга Б.Бадамханд нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагуудтай Хөтөл хотод 2018.01.18-ны өдөр ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын дарга Л.Ганбаатар, Засаг дарга О.Буянаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Батмөнх, 3 дугаар багийн Засаг дарга Э.Батсүх, Газрын даамал Ц.Гантөгс, Номгон тосгоны Төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Сэрээнэн нар оролцов. Ширээ нуруунд 600 гаруй өрхийн 1800 гаруй иргэн бүртгэлтэй амьдарч байна. Ширээ нуруунд айл өрхийн газрын зөвшөөрлийг Сайхан сумаас олгодог. Иймээс газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын кадастрын зураглалыг тодорхой болгож, хоёр тал хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Иргэд хашаагаа дураараа сунгаж, тэлэх асуудал их, гудамж, хашааны хаягжуулалтыг хамтран цэгцлэх шардлагатай байгаа талаар Дархан сумын 2 дугаар Засаг дарга бөгөөд сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Бадамханд хөндөн ярилаа. Уулзалтын үр дүнд хоёр сумын ИТХ-ын дарга нар “Хамтран ажиллах санамж бичигт “ гарын үсэг зурлаа.
Түүнчлэн уулзалтын үеэр Дархан сумын иргэн Т.Самданноров 2015 онд Ширээ нуруунд газар авсан ба өнөөдрийг хүртэлх хугацаанд хаягаа авч чадаагүй талаар сумын ИТХ-ын ажлын албанд өргөдөл гаргасан байна. Тус иргэний өргөгдлийг Сэлэнгэ аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгч иргэний хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэв.





“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%