Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОБГ-ын удирдлагууд Дархан сумын удирдлагуудтай уулзаж, сургалт сурталчилгаа, гамшиг ослын талаарх мэдэээллийг өгөв

2018-01-29

2017 онд аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол 209 удаа тохиолджээ. Ослын ангилалаар нь авч үзвэл өндөр үзүүлэлттэй обьектийн гал түймэр өнгөрсөн онд 171 удаа гарсны 148 нь Дархан суманд гарчээ. Энэ нь 2016 оноос 16.9 хувиар өссөн үзүүлэлт юм.


Зөвхөн обьектийн гал түймрээс гадна үйлвдэрлэлийн осол, гол нуурын усанд унаж осолдсох, угаартах, тээврийн хэрэгслийн осол зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой ослууд өссөн байна. Тиймээс ард иргэдийг гал ус, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд ОБГ, сум орон нутагтай ажлын уялдаа холбоогоо илүү нягтруулан, сургалт сурталчилгааг зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов.


Үүнд иргэдийн өөрсдийнх нь оролцоо, үүрэг хариуцлага ч чухал юм. ОБГ-аас “Иргэдийг гамшгаас хамгаалах дадлага сургалтын цогцолбор”-оо түшиглэн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах томоохон хэмжээний дадлага сургалтыг энэ онд зохион байгуулан 50 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөжээ.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%