Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАСХОМ -ийг 19 албан тушаалтан мэдүүлжээ

2018-02-01

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ /Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргаж өгөх үүрэгтэй байдаг.  Дархан сумын ИТХ-ын ажлын албанд ХАСХОМ гаргаж өгвөл зохих сумын ИТХ-ын төлөөлөгч 31, Багийн Засаг дарга 18 нийт 46 албан тушаалтны мэдүүлэг авна.

Өнөөдөр 2018.02.01 ний байдлаар  19  хүнээс  ХАСХОМ-ийг хүлээн авчээ. 2017 оны ХАСХОМ-ийг meduuleg.iaac.mn цахим системд баталгаажуулалт  хийгдэх тул хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх албан тушаалтнууд  хуулийн хугацаанд  буюу 2018.02.08 хүртэлх хугацаанд мэдүүлэгээ шинэчилж,  баталгаажуулалт хийлгэхийг сумын ИТХ-ын ажлын албанаас мэдээлж байна.



Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%