Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ ЗАР МЭДЭЭЛЭЛ

2018-02-13


Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн Хөтөлбөр, төслийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хэрэгжих төсөл нь аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн  байх.
Төсөл хүлээн авах чиглэл: Дэд бүтэц, нийгмийн бодлогын чиглэлээр
Төсөл хүлээн авах хугацаа: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2018 оны 02 дугаар  сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан сумын ЗДТГ-ын 12 тоот өрөөнд хүлээн авна.  Утас:99399090, Факс:7037-3800
Санхүүжилтийн хэмжээ: Иргэн дээд хэмжээ 5.0 сая хүртэл, Төрийн бус байгууллага, хуулийн этгээд дээд хэмжээ 10.0 сая хүртэл төгрөг байна.
Иргэн, ТББ-д тавигдах шаардлагууд:
·    Хэрэгжүүлэх төсөл нь багийн ИНХ-аар хэлэлцэгдсэн, тухайн багт 2018 онд хийгдэх ажлуудын эрэмбэ жагсаалтанд орсон байх,
·    Төслийн 70 хувиас дээш нь капиталжих /биет эд, зүйлс/, 30 хүртлэх хувь нь /биет бус/ байхаар тусгагдсан байх,
·    Татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх,
·    Тухайн үйл ажиллагааг явуулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгсэлтэй байх
Бүрдүүлэх материал :
·    Дэмжлэг хүссэн хүсэлт
·     Төсөл
·    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
·    Тухайн төсөл хэрэгжихтэй холбогдуулан оршин суугчдаас авсан санал, хүсэлтийг хавсаргасан байх
·     Төсөл хэрэгжих байршлын зураг


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%