Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийтийн эргүүлээр ажиллах иргэдийг жигд хантаазтай болгов

2018-02-14

Дархан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нийтийн эргүүл шалгалтаар ажиллах  иргэдийг жигд хувцастай болгох зорилгоор нэг зуун мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэв. Дархан сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор хүн ам ихээр төвлөрсөн газрууд, гэр хорооллын гудамж талбайд нийтийн эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Гудамж, талбайд ажиллах эргүүлийн үйл ажиллагааг тогтмол хийснээр гэмт хэргийн тоо буурч, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн өгдөг нь судалгаа, статистик тоо баримтаас харагддаг. Энэ үүднээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлд нийтийн эргүүлүүдээр дамжуулан Дархан сумын ГХУСАЗЗ-өөс тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%