Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шар усны үерийн улмаас цахилгаангүй болсон 130 айл өрхийн тоолуурыг төвлөрүүлж байна

2018-03-22

2018-3-20-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг Мангирт хэсэгт шар усны үер бууж 130 айл өрх үерт автаж цахилгаангүй болсон. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хамт олон шуурхай хуралдан 30 хүний бүрэлдэхүүнтэй бригад гаргаж 22ш тоолуур төвлөрүүлэх хайрцаг байрлуулж айл өрхийн газар доогуур явсан кабель утсыг агаараар татах ажлыг хийж байна.

Өнөөдөртөө /2018-3-21/ багтаан ажлыг дуусгахаар шуурхай ажиллаж байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%