Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн хурал боллоо

2018-03-22

Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал 2018.03.20-ны өдөр хуралдлаа. Хурлаар Дархан сумын 1 дүгээр баг болон 13 дугаар багаас 2017 онд тухайн багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, цаашид авах арга хэмжээний тухай ажлын мэдээллийг багийн Засаг дарга Ш.Энхмонгол, Б.Нямбаяр нар танилцуулав.

     1 дүгээр багийн Засаг дарга дарга Ш.Энхмонгол хулгайн гэмт хэрэг их байгаа тул хэсгийн байцаагчтайгаа хамтран хөршийн холбоог зохион байгуулах, сайн дурын эргүүлийн ажлыг эхлүүлж байгаа тухай, 13 дугаар багийн Засаг дарга Б.Нямбаяр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  аж ахуйн нэгж байгууллагуудыг хяналтын камертай болгосон, урамшуулалт болон сайн дурын эргүүлийг тогтмолжуулан ажиллаж, 2018 онд багийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөндөө 14 ажлыг тусгасанаа танилцууллаа. Мэдээлэл хийсэн багийн Засаг дарга нар зөвлөлийн гишүүдийн асуусан асуултанд хариулж,  цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж авлаа.

2017 онд сумын ГХУСАЗСЗ 10 гаруй удаа хуралдаж, хуралдааны тэмдэглэлийг тухай бүрт нь хүргүүлж ажилласан  ч сум, багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчиан сэргийлэх, гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдлыг бууруулах чиглэлээр зөвлөлийн гишүүдийн өгсөн санал дүгнэлтийн дагуу тодорхой ажил зохион байгуулах асуудалд хариу ирүүлээгүй байгаад дүгнэлт хийж ажиллахыг сумын ЗДТГ-т үүрэг болгов.

Сумын Засаг даргаас багийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний “Багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдлыг бууруулах талаар зохион байгуулсан ажил, үр дүн” гэсэн шалгуур үзүүлэлтийг багийн Засаг дарга нар хэрхэн дүгнүүлсэн талаарх мэдээллийг дараагийн хуралдаанаар сонсохоор шийдвэрлэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%