Энэ онд Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжээс 2018.03.16-04.05-ны өдрийг дуустал хугацаанд нийт 1,2 тэр бум төгрөгийн 91 төслийг ирүүлжээ. Үүнээс 32 нь хуулийн этгээд, 59 нь иргэнээс ирүүлсэн төсөл байгааг өнөөдөр болсон ТСШОТБЗ-ийн хурлаар танилцууллаа.

Ирүүлсэн төслүүдийг Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн 8 ажлын хэсэг хуваарилан авч 7 хоногийн хугацаанд төслийн судалгааг хийхээр болов. Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд 09.00 цагт төслийн хамгаалалт Дархан сумын ЗДТГ-ын хурлын зааланд явагдана. Эхний өдөр иргэн, дараагийн өдөр аж ахуй нэгжүүд өөрсдийн ирүүлсэн төслөө тайлбарлан ярьж биечлэн хамгаалах аж.

Төсөл бүрт орон тооны бус зөвлөлийн 23 гишүүн тус бүр дээд тал нь 15 хүртэлх оноог өгөх бөгөөд тавигдсан шалгуур үзүүлэлтүүдийг ханган, нийлбэр оноогоор хамгийн өндөр дүгнэгдсэн нийт 30-40 төслийг дэмжин жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг олгох юм.