Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРГАНИК МОНГОЛ БИЧИЛ ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР ЭНЭ САРЫН 16 ХҮРТЭЛ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА

2018-04-11

"Органик Монгол бичил зээлийн хөтөлбөр"-т хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжээс энэ сарын 16-ны өдрийг хүртэл төсөл хүлээн авна.
ТӨСӨЛД ТАВИХ ШААРДЛАГА:

- Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тооцоо судалгааг үнэн зөв хийсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэгжих боломжтой, мөнгөн урсгалын төсөөлөл, үр ашгийн тооцоогоор зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх;
- Санхүүжигдэх төсөл нь байгалийн цэвэр хөдөө аж, ахуйн гаралтай хүнсний болон бусад төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлтэй байх;
- Төслийн үйл ажиллагаа нь нэг жилийн хугацаанд багтан үр ашгаа өгч чадахуйц байх;

ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:

Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ:
Иргэнд 20,000,000 /хорин сая/ хүртэлх төгрөг,
Хуулийн этгээдэд 60,000,000 /жаран сая/ хүртэлх төгрөгийн зээл олгож эргэлтийн болон үндсэн хөрөнгийг санхүүжүүлнэ.
Зээлийн хугацаа 3-36 сар.
Зээлийн хүү сарын 1 хувь. /жилийн 12%/

Монгол улсад анх удаа хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд болох Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Петровис, Хас банк, Капитал банк, Макс групп, Энержи ресурс ХХК хамтран байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн дадлыг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2009 оноос эхлэн Органик Монгол бичил зээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Органик Монгол хөтөлбөрийн зорилгайгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон алдагдал, хаягдал багатай, байгаль орчны бохирдол доройтлоос сэргийлсэн буюу байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид төсөл сонгон шалгаруулах замаар санхүүжилт олгох явдал юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:7037-3194, 9966-0266 дугаараар лавлана уу.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%