Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2018-04-12

          Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.04.11-ний хуралдаанаар Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.14 “Хаягжуулалтын тухай хууль”-ийн холбогдох  заалтуудыг үндэслэн Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Б.Анхзул, Энх-Эрин, Х.Оюунчимэг, Б.Ганболд нарын амины хашаа байшин, Даланбулаг ХХК-ийн үйлчилгээний барилгад хаяг, дугаар олгох тухай хэлэлцэж шийдвэрлэлээ. Төрийн дээд шагналд нэр дэвшүүлж ирүүлсэн 40 иргэний материалтай танилцан дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. Мөн Тэргүүлэгчид  Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцож, зарчмын хувьд санал нэгдлээ.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%