Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2018-04-12

          Дархан сумын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улиралд 174 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.3 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 1088 болж, 10.8 хувиар, баривчлагдсан хүний тоо 15 болж, 36.6 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 59, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 48, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8 бүртгэгдсэн байна. Согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 болж, 32.1 хувиар буурсан, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 43 болж, 48.3 хувиар өссөн, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 69 болж, 17.8 хувиар буурсан байна. Дархан сумын  2, 4, 7, 8, 9, 12, 13, 15, 16 дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин   1, 3, 5, 6, 10, 11, 14, Малчин багуудад өссөн дүнтэй байна.


 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%