Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛЧИН БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

2018-04-12

       Дархан сумын Малчин багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид багийн ИНХ-ын хуралдаанаа Малчин багийн Гурван шарын айл өрхийн иргэдийн дунд хэсэгчилж зохион байгуулсан байна. Хуралдаанд Малчин багийн ИНХ-ын дарга О. Адъяа , Засаг дарга С. Алтанхөлөг, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  мэргэжилтэн Ө. Мягмарсүрэн нар оролцлоо. Хуралдаанаар:
•    Дархан сумын 2018 оны Газар зохион байгуулах төлөвлөгөөнд Малчин багийн Гурван шарын иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд нь 0,07 га газрыг өмчлүүлэх асуудал тусгагдсантай холбогдуулан аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Ө. Мягмарсүрэн мэдээлэл хийлээ
•    Гурван шар орчмын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлүүлэх асуудлаар иргэдийн саналыг авч нэгдсэн ойлголтонд хүрэх тухай
•    Гурван шарын орчимд 2018  онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг авах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
 Хуралдаанд Малчин багийн Гурван шарын айл өрхүүдээс 50 гаруй иргэн оролцож, хэлэлцсэн асуудлуудаар санал бодлоо солилцсон байна.



Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%