Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮҮХДИЙН ХООЛ ХҮНСИЙГ БЭЛТГЭХ, ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ЗАРИМ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2018-04-13

         Дархан сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт СӨББ, ЕБС-иудын материаллаг баазыг сайжруулж, хүүхдийн ая тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилт тусгагдсан.

Үүний хүрээнд Дархан сумын ОНХС-ийн хөтөлбөр, төслөөр Дархан сумын 8 дугаар цэцэрлэгийн гал зууханд 2 дугаар хоолны тогоо, бэлтгэлийн ширээ, сав суулга, хөлдөөгч зэрэг нийт 5 сая төгрөгийн өртөг бүхий шаардлагатай тоног төхөөрөмж, эд хэрэглэлийг хүлээлгэн өгөв.

Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний материалыг хадгалах, бэлтгэх, боловсруулах, зөөвөрлөх шат дамжлагуудад эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан тоног төхөөрөмж, сав суулгыг хэрэглэх боломж илүү нэмэгдэж байгаа юм.

8 дугаар цэцэрлэгт 6 бүлгийн 210 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%