Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд 2018 оны I улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээг танилцууллаа.

2018-04-13

Булган аймгийн 2018 оны I улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 13,5 тэрбум төгрөг буюу 102,1 хувиар давж биелсэн, нийт зарлага 11,7 тэрбум төгрөг буюу 77,2 хувийн гүйцэтгэлтэй гарч төсвийн нийт тэнцэл 1,7 тэрбум төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого 1,2 хувиар буурч, урсгал орлого 10,6 хувиар өсч, нийт зарлага 5,9 хувиар буурсан дүнтэй байна. 

Үүнээс аймгийн төсвийн орлого 5,355.8 сая төгрөг буюу 112,5 хувийн, сумдын төсвийн орлого 8151,0 сая төгрөг буюу 96,3 хувийн гүйцэтгэлтэй, орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 4,501.3 сая төгрөг буюу 62,6 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 7,252.4 сая төгрөг буюу 90,3 хувь байна. Нийт өр 271,2 сая төгрөг байна. Үүнээс цалин, НДШ-ийн өглөг 71,3 сая, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өглөг 146,3 сая, эмийн өр 19,6 сая, бусад зардлын өр 34,0 сая төгрөг байна гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%