Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЖЛЫН ХЭСГҮҮД ТӨСЛИЙН СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА

2018-04-16

        Энэ онд Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжээс нийт 1,2 тэр бум төгрөгийн 91 төсөл ирсэн. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн 8 ажлын хэсэг төслүүдийг хуваарилан авч 7 хоногийн хугацаанд төслийн судалгааг хийж байгаа юм. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гэр ахуйн болон барилгын материалын хэрэгсэл үйлдвэрлэл, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үйлчилгээний газар зэрэг батлагдсан тэргүүлэх чиглэлийн дагуу дийлэнх иргэд , аж ахуй нэгжүүд төслөө ирүүлжээ. Төсөл сонгон шалгаруулах хурлыг энэ сарын 20,21-ний өдрүүдэд 09.00 цагт Дархан сумын ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулна. Хурлын эхний өдөр иргэн, дараагийн өдөр аж ахуй нэгжээс төсөл ирүүлэгчид 3 минутын хугацаанд төслөө тайлбарлан ярьж биечлэн хамгаална.


Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%