Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2018-04-20

        Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид олгодог зээл бол "Сум хөгжүүлэх сан"-ийн зээл юм. Жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Дархан сумын хэмжээнд 59 иргэн, 32 хуулийн этгээдээс төсөл ирүүлжээ. Үүнээс нийт 30 гаруй төслийг дэмжин өмнөх жилийн эргэн төлөлтөөр санхүүжүүлж иргэнд 10, аж ахуй нэгжид 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгох юм. Өнөөдөр /2018.04.20/ болж байгаа Төсөл сонгон шалгаруулах хуралд иргэд биечлэн оролцож төслөө хамгаалж байна. Маргааш буюу энэ сарын 21нд аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн төслийн хамгаалалт болно. Дархан сумын ТСШОТБЗ нь 23 хүний бүрэлдэхүүнтэй. Үүний 18 нь иргэдийн төлөөлөл байдаг. ОТБЗ-ийн гишүүдийн нууц санал хураалтаар хамгийн өндөр оноо авсан төслүүд дэмжигдэн зээл авах болмжтой болно. Ирэх даваа гарагт /2018.04.23/ сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гарах юм.




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%