Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-04-21

       "Сум хөгжүүлэх сан"-ийн Төсөл сонгон шалгаруулах хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 20-ны өдөр 59 иргэн өөрсдийн төслөө хамгааллаа. Харин яг одоо 32 аж ахуй нэгжийн төлөөлөл ээлж дараалан хуралд орж төслөө тайлбарлан, асуултад хариулж байна. Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийнхөн төсөл нэг бүрийг нягтлан хэлэлцээд нууц санал хураалтаар хамгийн өндөр оноо авсан төслүүдийг дэмжин "Сум хөгжүүлэх сан"-ийн хөнгөлөлттэй зээлд хамруулах юм.

Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид олгодог зээл бол "Сум хөгжүүлэх сан"-ийн зээл юм. Жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Дархан сумын хэмжээнд иргэн, хуулийн этгээдээс нийт 91 төсөл ирүүлжээ. Үүнээс 30 гаруй төслийг дэмжин өмнөх жилийн эргэн төлөлтөөр санхүүжүүлж иргэнд 10, аж ахуй нэгжид 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгоно.

Ирэх даваа гарагт /2018.04.23/ сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гарна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%