Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ

2018-04-27

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах хүрээнд ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2018.04.26/ аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна. Уг ажлын хэсэг манай аймаг дахь Орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн зарим зүйл заалтуудын хэрэгжилтийг шалгах, зөвлөн туслах, эдгээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах, зорилготой ажээ. Томилолтын хугацаанд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий салбар зөвлөл, ЗДТГ, орон нутгийн иргэд, хэрэглэгчид болон бусад байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.




Манай аймагт Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг иргэдийн санал хүсэлтийг 7037-7134 утсаар авч ажиллаж байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%