Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ӨНӨӨ ЖИЛ 54 АЖИЛ ХИЙГДЭНЭ

2018-05-02

       Өнөөдөр /2018.05.01/ аймгийн Засаг дарга С.Насанбат 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 54-н төсөл арга хэмжээний ажлын явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид шийдвэрлэх гарцын талаар холбогдох удирдлагуудтай уулзалт хийж харилцан санал солилцлоо. Өнөө жил орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум 611,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр нийт 54 ажил хийхээс өнөөдрийн байдлаар 46 ажлын тендерийг зарлан гэрээ байгуулж ажлаа эхлээд байна.

        Харин үлдсэн 8-н ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатандаа явагдаж байна. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга дараах үүрэг чиглэл өглөө. 2013-2018 онд тохижуулалтын ажлын хүрээнд шинээр хийгдсэн лед гэрэлтүүлгийн эвдрэлийг тоолох, эвдрэлтэй байгаа нийт 9700 м2 замаас өнөө жил 5000 м2 замыг нөхнө. Үлдсэн 4700 м2 замыг нөхөх санхүүгийн эх үүсвэрийг судлах, Номин худалдааны төв, Бирж, Мобиком, Олон улсын худалдааны төвүүдэд албан бичиг хүргүүлж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 50 метр орчмын газрыг нь тохижуулах чиглэл өгсөн юм.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%