Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2018-05-16

           Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас энэ сарын 15-24-ний өдрүүдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээгээ иргэдэд ойртуулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. Үйл ажиллагааны нээлтийг Дархан сумын 1, 2, 3 дугаар багаас эхэлж байгаа бөгөөд уг арга хэмжээнд Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, “Дархан, сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК болон УУЭХПТКоллеж, Дархан-Өргөө ПТКоллеж зэрэг сургуулиуд оролцлоо.

         Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь гэр хорооллын болон хөдөөгийн сумдын алслагдсан хэсэгт явуулын үйлчилгээ үзүүлж байгаа явдал бөгөөд тус үйлчилгээг нийгмийн хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ХХҮГ, НДХ, ГБХЗХГ зэрэг байгууллагууд хамтран хийж байна.
Иргэд, хөдөлмөрчид та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

5-р сарын 16-нд
11.00 цагаас Орхон сумын Бүрэнтолгой
14.00 цагаас Орхон сумын төв
5-р сарын 17-нд
10.00 цагаас Хонгор сум
5-р сарын 18-нд
10.00 цагаас “Дархан-50” цогцолбор
5-р сарын 19-нд
10.00 цагаас Шарын гол сум
5-р сарын 21-нд
Дархан захын “Алтан сагс”-ын урд талбай
5-р сарын 22-24-нд
15-р багийн Мангирт, Багийн төв

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%