Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМ МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМААР ШАЛГАРЛАА

2018-06-12

          Дархан-Уул аймгийн 3200 гаруй хүн амтай Орхон сум энэ жил түүхт 50 жилийнхээ ойг ирэх сарын 27-ны өдөр тэмдэглэнэ. Газар тариалангийн нарийн ногооны үйлдвэрлэл голлон эрхэлдэг Орхончууд өнөөдөр /2018.06.12/ Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Монгол улсын “ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар шалгарч шагналаа ёс төртэйгөөр гардан авлаа. Нийт Орхончууддаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж та бүхний уйгагүй хөдөлмөрийн үр шим, ажлын амжилт улам бүр батжих болтугайхэмээн ерөөе.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%