Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БАЙГАА АЖИЛ

2018-06-26

           Дархан сумын гэр хорооллын авто замыг сайжруулах ажлын хүрээнд 1,2 дугаар багийн хар усны үерийн далан дагуу 1,35км замыг сайжруулан засварлаж хайрган хучилттай болгож байна. Уг зам төмөр замын нүхэн гарцтай холбогдон 8 дугаар багийн төв замтай нийлэх юм. Энэ хэсгийн замыг засварласнаар алслагдсан багийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх боломж нээгдэнэ гэж албаныхан үзэж байна.

            Түүнчлэн 1 дүгээр багт хорооллын дотор 650 метр, 3 дугаар багт 400 метр, малчин багт 340 метр хайрган хучилттай авто замын ажил үргэлжлэн хийгдэж байна. Дээрх ажлуудыг "Бумбатдаваа" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 7 дугаар сарын 27 гэхэд ажлаа хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа аж.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%