Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАХИЛГААНЫ УТАС ИЛ ЗАДГАЙ ГАРСАН ЗӨРЧИЛ БАГАГҮЙ БАЙНА

2018-06-27

            Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн эхлээд Дархан сумын 1, 2, 3, 4 дүгээр багт ажиллалаа. Гэр хорооллын багуудад нийтлэг гарсан зөрчил нь гудамж талбайн өндрийн болон цуваа гэрлийн шонгийн цахилгаан монтажны хаалт алга болсноос утас ил задгай гарсан, зарим дэлгүүр, PC тоглоомын газар зэрэг үйлчилгээний байгууллагууд мөн тог цахилгааныхаа утсыг хамгаалалт хийлгүй ил холбосон зэрэг нь иргэдийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байна. Зөрчилтэй аж ахуй нэгж, байгууллагуудын эздэд албаныхан бүрэн эрхийнхээ хүрээнд хугацаатай үүрэг өгч зөрчлөө арилгахыг мэдэгдлээ.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%